Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн

2018-04-28 15:32:33

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно.

2018 оны 04 дүгээр сарын 27-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи хойноос 8-13 м/с. 17 цагт: 1 хэм дулаан, 20 цагт: 0 хэм орчим байна.

2018 оны 04 дүгээр сарын 28-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бороо, хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 0-5 хэм хүйтэн, зүүн хэсгээр 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд нутгийн төв хэсгээр, 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар, 3-нд ихэнх нутгаар секундэд түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 30-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй