Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

2018-04-29 09:09:48

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.

2018 оны 04 дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 11-13 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд нутгийн төв хэсгээр, 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 1-нд Алтайн салбар уулсаар, 2-нд зарим газраар, 3-нд ихэнх нутгаар секундэд түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 30-нд ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан  
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй