Шууд Chart

“Элсэн нүүдэл” орчин үеийн бүжгийн олон улсын наадам долдугаар сард болно

2018-05-01 10:33:56

Монгол орны  түүх, соёлын арвин баялаг өв санг орчин үеийн бүжгийн урлагтай хослуулан дээдлэн дэлгэрүүлэх, байгаль дэлхийтэй харилцан шүтэлцэн орших үндэстний оюун санааны дархлааг бүжгийн урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёлын олон төрлийг дэмжин хөгжүүлэх, орчин үеийн бүжгийн ололттой танилцах, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Элсэн нүүдэл” орчин үеийн бүжгийн олон улсын наадмыг ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус олон улсын наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбоо”, “Pearl dance” компани ажиллаж, наадамд оролцох хүсэлтэй улс орнуудын эхний саналыг хүлээн аваад байна. Мөн ирэх жилийн наадамд 30-аад орныг оролцуулна гэсэн зорилт тавьж бэлтгэл ажилаа хангаж эхэлжээ.

Наадмыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 29-нд олон улсын бүжгийн өдрийг тохиолдуулан зарласан нь олон улсын бүжгийн урлагийн шилдэг масерууд болон Монгол орныг сонирхогчдын оролцох боломжийг нэмэгдүүлэх, соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэмжих монголыг сурталчлах арга хэмжээ, хөтөлбөрт тусгах, монголын соёл, урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах томоохон наадам, эвент арга хэмжээг тогтмол зохион байгуулах, бүжгийн урлагийн хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулах чухал ач холбогдолтой юм байна.

Наадамд оролцох үндэсний оролцогчийн мэдүүлгийг  ирэх зургадугаар сараас эхлэн хүлээн авах аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Элсэн нүүдэл” орчин үеийн бүжгийн олон улсын наадам долдугаар сард болно  
Үзсэн: 980 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй