Шууд Chart

Мянган бийч чуулав

2018-05-01 12:59:49

Увс аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан "Увс-өв соёл" соёл урлагийн ажилтны зөвлөгөөнийг Улаангом хотноо зохион байгууллаа. Энэхүү ажлын хүрээнд Цэнгэлдэх хүрээлэнд "Мянган бийчдийн үзүүлбэр"-ийг толилуулж улмаар сум бүрийн соёлын төвийн уран бүтээлчид болон ардын авьяастнууд тоглолтоо өргөн барилаа.

Аймаг, сумдаас Ойрадын уламжлалт ёс, зан заншил, өвөг дээдсээс уламжлагдан үлдсэн, ховордсон эд зүйлс, гар урчуудын бүтээл, угийн бичиг, ураг удмын тухай гарын авлага, ном бүтээл бусад баримтат өвийн үзэсгэлэнг тус тус гаргалаа.

Энэхүү арга хэмжээг БСУГ, Ойрад ХЖТ, ОНС музей, аймгийн Номын сан, Улаангом сумын ЗДТГ, Сумдын соёлын төвүүд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамтран зохион байгууллаа. 
















Мянган бийч чуулав   
Үзсэн: 922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй