Шууд Chart

"Гэгээн Муза-14"-т “Адууны түүх”, “Жаргаагүй нар” өрсөлдөнө

2018-05-01 16:22:26

"Гэгээн Муза-14" олон улсын театрын наадам энэ сарын 7-13-нд Улаанбаатар хотноо болно.

Уг наадам уламжлал ёсоор драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг, нэг хүний жүжгийн төрлөөр зохион байгуулагдах аж.

Иймд драмын жүжгийн төрөлд өрсөлдөхөөр болсон жүжгийг дараах байдлаар танилцуулья.  

УДЭТ - “Адууны түүх”, “Жаргаагүй нар”

УХТ - “Монгол ардын суут”

Архангай аймгийн ХДТ - “Би эндээс явахгүй”

Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр - “Далан худалч”

Төв аймгийн “Монгол туургатан” театр - “Ичгүүргүй хосууд”

Баянхонгор аймгийн “Тэмүүжин театр” - “Аав”

Орхон аймгийн ХЗТ - “Хүний хүрэм”, “Миний ээж”

Булган аймгийн ХЖТ - “Дээд хэмжээ”

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр - “Хар санаа хайр сэтгэл”

Чөлөөт уран бүтээлч “Ричард ван” жүжгүүдээр оролцохоор тус тус мэдүүлгээ өгчээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Гэгээн Муза-14"-т “Адууны түүх”, “Жаргаагүй нар” өрсөлдөнө  
Үзсэн: 1170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй