Шууд Chart

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2018-05-01 17:42:17

БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын орлогч дарга Ким Мён Ил тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 4 дүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Төлөөлөгчид Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт өнөөдөр бараалхав.

Мөн тус яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогостой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа болон Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар санал солилцов.


БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав   
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй