
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 02-нд өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Жуулчдын “луужин” ажиллахаа больжээ”, “Монгол биш Монгол хэл”, “Сумын хөгжлийг шат ахиулсан шинэ суурьшлын бүс өргөжиж байна”, “Хэн дуртайд нь олдохгүй хайгуулын лиценз”, “Жинхэнэ хүн хэрхэн хайрлахыг бусдаар заалгадаггүй” зэрэг мэдээнүүдийг онцолж байна.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ”-г гардууллаа”, “Л.Болд: Том бүлэглэлүүд хэн нэгнийг золиосолж, ард түмнийг бухимдуулж, дотроо хэмлэлдэж байна”, “Б.Бямбасайхан, С.Баярцогт нарыг 15 хоног, Б.Мөнхжаргалыг сар хорьж, Б.Ариунсанг батлан даалтад гаргав” зэрэг ярилцлагууд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хөшигийн хөндийн нисэх буудлын хөрөнгө оруулалт нэмэгдсэний цаана ...”, “Ш.Оргил: Үйлдвэр, уурхай байгуулахаас илүү өрх бүрийг орлоготой болгоно”, “Г.Баярцогт: Эрчим хүчний алдагдлыг 13.9 хувь бууруулсан” зэрэг мэдээллийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Сушма Свараж: Хоёр улсын хамтын ажиллагаа Монгол орны эрчим хүчний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн итгэж байна”, “Гаалийн татварын тэгш бус байдал, алдагдсан орлого”, “Л.Болд: Монголд гурван үнэгүй зүйлийн нэг нь эх хэл болчихоод байна”, “М.Зулькафиль: Монголын хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй гол асуудал бол эзэмшил” талаар уншиж болно.
“Өглөөний сонин”-оос “АТГ-ыг хэн тэргүүлэх вэ”, “Ерөнхийлөгч Х.Баттулга: Байгалийн баялаг ард түмний өмч гэдэг заалт ч жинхэнэ утгараа хэрэгжинэ”, “Бөхийн өргөөг 1.4 тэрбумын өртгөөр барьсан ч эзэмшигч нь тодорхойгүй гэв”, “Сэтгүүлчдийг найман чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөр боловсруулна” зэрэг ярилцлага, нийтлэлийг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.