Шууд Chart

Д.Сумъяа 233 метрийн өндрөөс чөлөөт уналт хийлээ

2018-05-02 09:40:33

Дэлхийн хамгийн өндөр “Macau bungy jump”-с үсрэлт хийх нь хэр баргийн хүнээс гардаггүй эр зориг билээ.

Тэгвэл 233 метрийн өндрөөс чөлөөт уналт хийсэн хүний нэгээр жүдо бөхийн олимпийн хүрэл, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа бичигдлээ. Тэрбээр үсрэлт хийснийхээ дараа “Яг финалд гарах гээд зогсож байгаа юм шиг мэдрэмж төрлөө” гэжээ.

Дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн нэг Макао цамхагийг казиногийн хаан гэгдэх Макаогийн тэрбумтан Шанлэй Хогийн санаачлагаар бүтээжээ.

Макао цамхаг 338 метр өндөр бол 233 метрийн өндрөөс чөлөөт уналтыг хийдэг байна. Энэхүү цамхагаас Макаог бүхлээр нь харахаас гадна зэргэлдээх хотуудыг ч тольдох боломжтой гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумъяа 233 метрийн өндрөөс чөлөөт уналт хийлээ  
Үзсэн: 1090 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй