
ОУХМ Э.Цэндбаатар их спортдоо эргэн ирж, бөхийн спортод элэгтэй ард түмнээ баярлууллж байна.
Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд боксын үндэсний шигшээ багийнхантайгаа “Хандгайт” цогцолборт бэлтгэл хийж байхдаа оргож, зодооны хэрэгт холбогдсон юм. Тодруулбал шигшээ багийн боксчин Х.Энх-Амарын машинаар “Улаанбаатар палас”-ын ойролцоох цэнгээний газарт очоод байхдаа үл таних залуустай маргалдсан ч “Хүн андуураад байна” хэмээн тайлбарлаж тэднээс зугтсан боловч “Тоёото Приус” маркийн автомашинаар мөргөж гэмтээсэн тухай Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн хэвлэлд ярилцлага өгсөн байдаг юм.
Энэ хэргээс үүдэн Боксын үндэсний шигшээ багийнхан хуралдаж, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг зургаан (гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20 хүртэл) сарын хугацаагаар шигшээ багаасаа хасаж, тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлсэн юм.
Тэгвэл тэрбээр Казахстаны Атырау хотод саяхан болсон олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд 64 кг-ын жинд өрсөлдөж, хүрэл медаль хүртжээ.
Э.Цэндбаатар “Рио 2016” олимпийн наадамд оролцож шагналт тавдугаар байрт шалгарч байсан ирээдүйтэй тамирчин юм.
Э.Цэндбаатар дэвжээндээ медальтай ирлээ | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.