Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

2018-05-02 16:10:14

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 3, 4-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 5 дугаар сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 19 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.


2018 оны 05 дугаар сарын 02-ны 20 цагаас 05-р дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 хэм дулаан, өдөртөө 23-25 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2018 оны 05 дугаар сарын 04-нөөс 05 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 4-нд нутгийн зүүн хагаст, 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурна. 4-нд нутгийн хойд, 5-нд нутгийн зүүн, 7-нд баруун аймгуудын нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан  
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй