Шууд Chart

Гиннесийн дээд амжилтын эзэн Ричард Браунинг Дубайд нисч үзүүлжээ

2018-05-03 13:00:21

"Төмөр хүн" нэрээр дэлхий дахинаа алдаршсан Их Британийн нэрт зохион бүтээгч Ричард Браунинг өөрийн бүтээлээ АНЭУ-ын Дубай хотноо олон нийтэд үзүүлсэн байна.

Тодруулбал, Их Британийн Тэнгисийн цэргийн хүчний алба хаагч байсан тэрбээр Дубай хотноо зохиогдсон Булангийн орнуудын мэдээллийн аюулгүй байдлын тухай үзэсгэлэн болон бага хурлын нээлтийн ажиллагааны үеэр өөрийн бүтээсэн нисдэг өмсгөлтэйгөөр агаарт хөөрчээ. 

Тийрэлтэт хөдөлгүүрийн зарчмаар ажилладаг өмсгөлийг зохион бүтээж анхны туршилтын нислэгээ амжилттай хийсэн талаарх мэдээллийг өмнө нь хүргэж байсан. Түүнчлэн нислэгийн хугацаа болон агаарт хурдлах хурдаа шинэчлэн тогтоосон туршилттай холбоотой мэдээлэл хүргэж байсан билээ. Түүний бүтээсэн өмсгөл яг уран зөгнөлт кинон дээр гардаг шиг нүдэндээ итгэмээргүй, боломжгүй мэт үйлдлийг хийж чадсан нь дэлхий нийтийн анхаарлыг ихээр татсан юм.

Өнгөрсөн жил Британийн зохион бүтээгч, инженер залуу Ричард Браунинг өөрийн бүтээсэн тус Жэтпак өмсгөлтэйгээ нислэг үйлдэж 32 км цаг гаруй хурдтай нислэг үйлдэж дээд амжилтаа шинэчилсэн юм. Дубайд болсон “Gulf Information Security Expo and Conference” буюу Булангийн орнуудын мэдээллийн аюулгүй байдлын тухай үзэсгэлэн болон бага хурлын нээлтийн ажиллагааны үеэр түүнийг харахыг хүссэн хүмүүс маш ихээр цугласан байна.

Агаарын босоо чиглэлд эгц дээш хөөрч, нам дор өндөрт чөлөөтэй нислэг үйлдэж болдог, мөн чиглэлээ хоёр гарынхаа удирдлаганы тусламжтайгаар хийж болдог нь энэ технологийн дараагийн шинэчилсэн загвар ямар гайхалтай байх бол гэсэн хүлээлтийг үүсгээд байна.

Ар нуруундаа болон хоёр гартаа тийрэлтэт хүч өгдөг хийн хоолойтой. Маш олон ширхэг мэдрэгч төхөөрөмж болон цахилгаан холболтуудтай. Түүнийг мөн “Gravity Industries” гарааны компанийн үүсгэн байгуулагч гэдгээр нь мэддэг билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гиннесийн дээд амжилтын эзэн Ричард Браунинг Дубайд нисч үзүүлжээ   
Үзсэн: 2684 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.111.68.xxx] 2018-05-04 09:26
сүрхий золиг вэ?
Зочин [27.123.214.xxx] 2018-05-04 00:21
Toos sorosch
Oyunaa [37.60.73.xxx] 2018-05-03 17:45
Yamar ch mundag yum be dee.
Зочин [203.91.118.xxx] 2018-05-03 21:14
mundag

Бидэнтэй нэгдээрэй