
Монгол Улсын оюутны аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнийг “Оч” клүбт зохион байгууллаа.
Үүнд 15 их, дээд сургуулийн 80 тамирчид оролцсон бөгөөд эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, багийн төрөл, холимог хосын гэсэн төрлөөр өрсөлдөв.
Ийнхүү байр эзэлсэн тамирчдыг танилцуулья.
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Б.Эгшиглэн-ШУТИС
2-р байр Г.Чулуудай-ШУТИС
3-р байр М.Батэрдэнэ-Мон-Алтиус БТДС
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Р.Мөнхнаран-ШУТИС
2-р байр Б.Урантогос-ҮБТДС
3-р байр Б.Мөнхзаяа-СЭЗИС
Эрэгтэй багийн төрөлд:
1-р байр ШУТИС-ийн баг тамирчид
2-р байр Мон-Алтиус БТДС-ийн баг тамирчид
3-р байр МҮИС-ийн баг тамирчид
Эмэгтэй багийн төрөлд:
1-р байр ШУТИС-ийн баг тамирчид
2-р байр ХУИС-ийн баг тамирчид
3-р байр ҮБТДС-ийн баг тамирчид
Холимог хосын төрөлд:
1-р байр ШУТИС-Д.Билэгжаргал, Н.Болор
2-р байр МУИС-Б.Баттөмөр, Н.Энхцацрал
3-р байр Мон-Алтиус БТДС- М.Бат-эрдэнэ, Э.Ундармаа
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
ШУТИС 31 оноогоор нэгдүгээр байрт шалгарч багийн дасгалжуулагч нь алтан медаль хүртлээ.
Мөнгөн медалийг 49 оноогоор “Мон-Алтиус” БТДС, гуравдугаар байр 51 оноогоор МУИС шалгарав.
Тэмцээний нээлт, хаалтын үйл ёслолын ажиллагаанд МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв хүрэлцэн ирж баг тамирчидаа баяр хүргэн, шагналыг гардуулан өгч амжилт хүслээ.
Түүнээс гадна Монголын оюутны спортын холбооны (МОСХ) Удирдах зөвлөлийн гишүүд, их, дээд сургуулийн багш нар оролцсон юм.
Тэмцээнд олон арван спортын мастер, дэд мастер цолтой ур чадвар өндөртэй, залуу тамирчид олноор оролцсон. Тэмцээний үйл ажиллагааг Монголын ширээний теннисний холбооны (МШТХ) мэргэжлийн шүүгчийн зөвлөл удирдан явуулав.
Ширээний теннисний оюутны улсын аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.