Шууд Chart

“Монгол бөх-Монголын бахархал” сэдэвт шилдэг шүлэг шалгаруулна

2018-05-04 15:50:30

Бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой, Монгол бөхийн баярыг угтаж, “Монгол бөх-Монголын бахархал” сэдэвт шилдэг шүлэг шалгаруулах гэж байна. 

Үүний зорилго нь бөх сонирхогч олон түмэн, хойч үеийнхэндээ үлгэр дуурайл болгох үүднээс Үндэсний дархлаа, өв соёл заншлын гол цөм болсон Монгол бөхийн ёс жудаг, түүхэн уламжлал, өвөрмөц нандин бүхнийг товойлгон алдаршуулж, сурталчилан таниулахад оршиж байна.

“Увс нуур” галаас санаачлан МЗЭ-тэй хамтран зохион байгуулах гэнэ.

Тэргүүн байрт шалгарсан найрагчийг сая, дэд байрынхыг 500, гурав дугаар байрт шалгарсан нь 300, тусгай байрт гурван найрагч шалгаруулж, өргөмжлөл, тус бүр 100 мянган төгрөгөөр урамшуулах юм байна.

Уралдааны бүтээл нь Монгол бөхийн өргөн дэлгэр сэдэв агуулгад багтах ёстой ба аварга, арслан, заан, гарьд, харцага, начин цол, цолтонд зориулсан байх боломжтой. Уралдаанд шүлгээ өрсөлдүүлэх яруу найрагч, зохиолч,  бөх сонирхогчдын бүтээлийг энэ сарын 15-ыг дуустал МЗЭ-ийн байранд хүлээж авах аж. Гэхдээ яруу найргийн наадам зохиохгүйгээр шүүгчид зөвхөн шүлгийг нь уншиж, шилдгүүдийг нь шалгаруулах гэнэ. 

Зохион байгуулагчид шилдэг бүтээлүүдийг ном болгохоор төлөвлөжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Монгол бөх-Монголын бахархал” сэдэвт шилдэг шүлэг шалгаруулна   
Үзсэн: 3407 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй