Шууд Chart

"Үүлэн хээтэй орчлон" киног гэрээсээ үзэж болно

2018-05-07 09:17:13

Та гэмт хэргийн сэдэвт адал явдалт кинонд дуртай юу?

Учир нь олдохгүй тайлагдашгүй нууц аллагууд, тэдгээрийн зангилааг тайлахаар яваа мөрч түшмэл, түүний хайр дурлалын тухай өгүүлэх "Үүлэн хээтэй орчлон" уран сайхны киног та гэрийнхээ буйдан дээр тухлан сууж зурагтаар болон гар утсаараа таалан соёрхоно уу.

Учир нь энэхүү бүтээл Univision, Look TV, DDishTV-ийн видео санд нэмэгдсэн байна.

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Үүлэн хээтэй орчлон” романаас сэдэвлэн бүтээсэн энэхүү киног найруулагч Г.Бадамрагчаа зохиолыг нь шинээр бичиж, найруулжээ. Энэхүү кинонд жүжигчин, СТА Р.Анхням тоглосон бөгөөд түүнийг үзэгчид гол дүрийн Сугар хатан буюу эсрэг дүрээр харах нь.

Харин  мөрч түшмэл Бадрахад цагдаагийн алба хаагч, залуу жүжигчин Т.Анхбаяр тоглосон бол хайртай бүсгүй Хулангоогийн дүрд залуу жүжигчин Ж.Гүнжидмаа тоглосон байна. Түүнчлэн энэ кинонд саяхан гавьяатын цолоо хүртсэн жүжигчин Ц.Төмөрхуяг тогложээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Үүлэн хээтэй орчлон" киног гэрээсээ үзэж болно  
Үзсэн: 2080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй