
Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын аялал манай улсад ирсэн бөгөөд өдгөө зохион байгуулагч ОХУ-д очжээ.
Цом Оросын дотоодын хотуудаар аялж дууссанаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх юм.
Цомын буухиа аялал Оросын Владивосток хотод газардсан бөгөөд зургаан тив, 51 орноор аялж дуусаад ОХУ-д очоод байгаа нь энэ юм.
Цом Оросын Новосибирск, Екатеринбург, Самара, Казань, Нижний Новгород, Ростов, Санкт Петербург, Москва хотуудаар аялах юм байна.
1930 оноос хойш зохиогдож буй дэлхийн аваргын тэмцээний түүхэнд цомыг хамгийн урт аялуулсан тохиолдол энэ болж буй.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын 11 хотын 12 цэнгэлдэхэд ирэх зургадугаар сарын 14-өөс долдугаар сарын 15-ны хооронд зохиогдох юм.
Уг цомыг хамгийн олон удаа буюу Бразил тав , Герман дөрвөн удаа өргөж байлаа.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цом ОХУ-д очжээ | ||
Үзсэн: 1135 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.