Шууд Chart

“Шунхлай” группын спортын их наадам боллоо

2018-05-07 09:53:04

“Шунхлай” группын гурав дахь удаагийн спортын их наадам “Шунхлай” компанийн 25 жилийн ой, Шингэн хүнсний бизнесийн нэгдэл амжилттай хийгдсэн тэмдэглэлт үйл явдлуудыг тохиолдуулан “Нэгдмэл сэтгэлгээтэй нөхөрсөг хамт олныг бий болгох” уриан дор зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн их наадамд группын 20 гаруй компанийн 3800 гаруй ажилчинаас шалгарсан 640 гаруй тамирчин найман багт хуваагдаж, спортын есөн төрлөөр, 217 багц медалийн төлөө өөрсдийн оюун ухаан, хүч чадал, хурд, уран мэхийг уралдуулан өрсөлдлөө.

Тэмцээнд нэгдсэн дүнгээр “АПУ ХК”-ийн компанийн “Төгс” баг тэргүүлж, хоёрдугаар байрт “Скайтел” компани, гуравдугаар байрт “Шунхлай” компанийн баг шалгарлаа.

“Шунхлай” группын Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр нь жилээс жилд улам бүр өсөн нэмэгдэж байна.

2017 онд тус группын компаниуд нийтдээ 251 тэрбум төгрөгийн татварыг улсад төлжээ. Түүнчлэн, 2017 оны шилдэг 100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Шунхлай группээс “АПУ” ХК, “АПУ” Трейдинг ХХК, “Шунхлай” ХХК, “Спирт бал бурам” ХХК, “Скайтел” ХХК, “СББ” трейд ХХК, “Шунхлай трейдинг” ХХК зэрэг нийт долоон компани шалгарсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Шунхлай” группын спортын их наадам боллоо  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй