Шууд Chart

“Ховд Шонхорууд” баг шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа

2018-05-07 10:35:25

ФИБА (Олон улсын сагсан бөмбөгийн холбоо) 3x3 сагсан бөмбөгийн дэлхийн гранпри тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Хятадын Үшин хотод боллоо.

3x3 мэргэжлийн энэ оны гурав дахь гранпри тэмцээнд Монголоос “Ховд Шонхорууд” баг оролцож, шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа.  Манай баг хэсэгтээ дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн алдарт 'Нови Сад' болон Хятадын 'Хубэй' багуудтай багтсан.

Улмаар хэсгийн хоёрдугаар байраар шалгарч ОХУ-ын Москва хотын “Инаномо” багийг 20:16 онооны харьцаагаар хожин шилдэг дөрөвт үлдсэн. Цааш финалд өрсөлдөх эрхийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Сербийн алдарт “Лиман” багт 20:14 онооны харьцаагаар дийлдлээ. 'Лиман' багийн залуус өнгөрсөн улирлын хоёр 'Их дуулга', гурван гранпри тэмцээний аварга баг юм.

ФИБА 3x3 мэргэжлийн лигийн тэмцээнд оролцож буй Б.Пүрэвдорж эзэнтэй “Ховд Шонхорууд” баг хүчтэй өрсөлдөгч гэдгээ өрсөлдөгч багуудад харуулсаар байна. Тэд энэ онд дэлхийн гранпри тэмцээнд гурав дахь удаагаа оролцож шилдэг наймаас дөрөвт үлдсэн амжилтыг үзүүлж чадлаа.

“Ховд Шонхорууд” өнгөрөгч дөрөвдүгээр сард БНСУ-д болсон гранпри тэмцээнд хэсгээсээ гарч чадаагүй бол дараагийн тэмцээнд шөвгийн наймд үлдэж байсан юм. Тэгвэл энэ удаа Хятадын Үшинд болсон гранприд Серб, Хятад, ОХУ-ын хүчирхэг багуудтай тоглож, дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Ховд Шонхорууд” баг шагналт дөрөвдүгээр байрт шалгарлаа  
Үзсэн: 1368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй