
Монгол Улсын гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсны нэрэмжит “Аваргын гараа” өсвөрийн олон хотын чөлөөт бөхийн тэмцээн Увс аймгийн Засаг даргын ивээл дор болно.
Тэмцээн тавдугаар сарын 18-20-нд Увс аймгийн Биеийн тамир спортын хорооны зааланд болох аж.
Энэхүү тэмцээнд 2001 оноос хойш төрсөн тамирчид оролцох бөгөөд тамирчид хөвгүүдийн 10, охидын есөн жинд өрсөлдөнө.
Т.Артаг агсны товч намтар, амжилтаас дурдвал:
Увс аймгийн Тэс суманд 1943 оны дөрөвдүгээр сарын 10-нд төрсөн. Тэрээр 1962-1976 онд улсын шигшээ багийн тамирчнаар ажилласан. 1967 онд олимпийн найдвар тэмцээнээс алт, 1968 оны олимпоос хүрэл медаль, 1969 оны ДАШТ-д дөрөв, 1970, 1971, 1973, 1974 оны ДАШТ-д тавдугаар байр, 1975 оны “Дэлхийн цом”-ын тэмцээнээс хүрэл, 1967 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Монгол улсын чөлөөт бөхийн аваргаар таван удаа шалгарсан.
1972 оны улсын баяр наадмаар дархан аварга Ш.Батсууриар тав давж начин цол хүртсэн бөгөөд 1973 онд дахин тав давж начин цолоо баталсан алдарт бөх байв.
Алдарт бөх Т.Артагийн нэрэмжит тэмцээн болно | ||
Үзсэн: 1251 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.