Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2018-05-07 15:09:50

Малчид, ард иргэдийн анхааралд: Маргааш өдөр нутгийн зүүн хагаст салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч хүчтэй шороон шуургатай, нутгийн баруун хагаст сэрүүхэн байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 5 дугаар сарын 7-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 17 цагт 27 хэм, 20 цагт 22 хэм дулаан байна.


2018 оны 05 дугаар сарын 07-ны 20 цагаас 05-р дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар, өдөртөө солигдмол үүлтэй, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч  шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм,  Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар  шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд  7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өвөрхангай, Төв аймгийн нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө  26-31 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 9-14 хэм, өдөртөө Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш оройдоо ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан, оройдоо эрс сэрүүснэ.


2018 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар, 11-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,  12-нд нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 9-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 9-нд нутгийн зүүн хагаст, 11-нд баруун болон төвийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаахан байна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй