Шууд Chart

Өнөөдөр Монголд хүүхдийн байгууллага үүсч хөгжсөн түүхэн өдөр

2018-05-08 08:52:16

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. 

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэртээх 1925 оны энэ Монгол Улсад анхны “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерийн байгууллагыг байгуулснаар одоогийн хүүхдийн байгууллагын түүх бичигдэж эхлэн эдүгээ 93 жилийн ойтойгоо золгож байна.

Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд дараах үйл ажиллагаа зохион байгуулагдах аж.

 - 10:00 цагт Хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа

- 11:30 цагт Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордонгын үзэсгэлэнгийн танхимд

- 12:00 цагаас “Би хариуцлагатай аав, ээж” Нийслэлийн зөвлөгөөн Монголын хүүхдийн ордны их танхимд зохион байгуулагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр Монголд хүүхдийн байгууллага үүсч хөгжсөн түүхэн өдөр   
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй