Шууд Chart

Зорчигч тээвэрлэх зориулалтын нисдэг төхөөрөмж анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ

2018-05-09 09:00:00

Хэдхэн жилийн дараа зорчигч тээврийн салбарт шинэ төрлийн тээврийн хэрэгслүүд нэвтэрнэ. Эдгээрийн нэг нь нисдэг дрон юм. Саяхан “Воркхорс” компани автомат нислэгийн удирдлагатай “SUREFLY” нэртэй нисдэг төхөөрөмжийнхөө анхны туршилтын нислэгийн амжилттай хийсэн талаар мэдэгдлээ.

Агаарын такси гэж нэрлэгдээд байгаа зорчигч тээвэрлэгч зориулалтын нисдэг төхөөрөмжийг өнгөрсөн оны зургаадугаар сард Парисын авто үзэсгэлэнгийн үеэр анх танилцуулж байсан юм.

Туршилтын анхны нислэгийг зорчигчтой хамт хийж гүйцэтгэсэн байна. "Воркхорс" компани өмнө нь цахилгаан хөдөлгүүртэй, пикап, ачааны автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг бусад тээврийн хэрэгслүүдийг бүтээж танилцуулж байсан юм. Харин энэ нисдэг дрон бол хоёр төрлийн хөдөлгүүрээр ажилладаг. Нэг нь дизель, нөгөө нь цахилгаан хөдөлгүүр юм. Нийтдээ 8 сэнстэй. 180 кг хүртэлх ачааг 110 км хүртэлх зам туулан тээвэрлэх хүчин чадалтай юм байна.

Томоохон хотын авто замын салбарт нэвтрүүлэх зорилготойгоор бүтээсэн. Их хотын түгжрэлийг үл харгалзан хол газрыг хормын дотор туулах боломжтой эдийн засаг, цаг хугацаанд хэмнэлттэй гээд олон талын давуу талтай нисдэг дрон. Энэ оны нэгдүгээр сард "Воркхорс" компанийн удирдлагууд болон инженерүүд АНУ-ын холбооны нисэхийн захиргаанаас АНУ-ын нутаг дэвсгэрт “SUREFLY” нэртэй нисдэг төхөөрөмжийг нисгэж туршиж үзэх зөвшөөрлийг авсан юм. Гэхдээ энэ туршилтыг зөвхөн зуны улиралд хийж болно гэсэн байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зорчигч тээвэрлэх зориулалтын нисдэг төхөөрөмж анхны туршилтын нислэгээ амжилттай хийжээ   
Үзсэн: 2750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [139.5.216.xxx] 2018-05-10 00:22
mongol shig orond

Бидэнтэй нэгдээрэй