Шууд Chart

Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуйг улираан сонгожээ

2018-05-09 09:43:33

Монголын триатлоны холбооны бага хурал олимпийн хорооны байранд болжээ. Энэхүү хурлаар холбооны үйл ажиллагааны тайланг сонсч, 2018-2021 онд мөрдөн ажиллах стратегийн төлөвлөгөөг баталсан байна.

Хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуйг улираан сонгожээ. Тэрбээр Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн юм.

Мөн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Эйртранс” компанийн ерөнхий захирал Т.Чулуунхүүг сонгосноос гадна дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөлийн гишүүдийг ч мөн сонгосон байна.

Усанд сэлэх, дугуй унах, гүйх зэрэг тэсвэр хатуужлын спортын нэг болох триатлон олимпийн наадамд албан ёсоор багтсан.

Сүүлийн жилүүдэд манай улсын тамирчдын амжилт эрс сайжирч олон улсад томоохон амжилтыг гаргаад байгаа. Мөн триатлоны тэмцээний олон улсын шүүгчид төрөн гарсаар байна. 

Дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлж, эх орноо төлөөлөн тив, дэлхийн тэмцээнд гаргах тамирчдыг сонгон шалгаруулах чухал тэмцээний нэг бол улсын аварга шалгаруулах тэмцээн байдаг. Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Архангай аймгийн Өгийнуурт зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн аваргуудаа тодруулах тэмцээний тов гарсан байна.

Өгийнуурт долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд сонирхогчид болон элит ангилалд аваргуудаа тодруулахаар болжээ. Мөн энэ жилийн хөтөлбөрт багийн буухиа багтсан байна. Триатлоны холбооноос улсын аварга шалгаруулах тэмцээний зааврыг удахгүй гаргаж, бүртгэлээ авч эхлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчөөр Ц.Сандуйг улираан сонгожээ  
Үзсэн: 960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй