
БНХАУ-ын Шанхай хотод болсон усанд сэлэлтийн “Shanghai Swin championships-2018” тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүлжээ.
Энэ тэмцээнд дасгалжуулагч С.Саранчимэгийн удирдлага дор өсвөрийн тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирлээ.
Тодруулбал, хөвгүүдийн 200 метрийн араар даллах төрөлд Ж.Эрхэс алтан медаль хүртсэн бол Ш.Түшиг хүрэл медаль хүртсэн байна.
Мөн 100, 200 метрийн өврөөр даллах төрөлд А.Хосбаяр мөнгө, 100 метрийн далайн гахайн сэлэлтээр Ө.Амарсанаа хүрэл медалийн эзэд болжээ. Өсвөрийн ангиллын зай тус бүрт 20-30 тамирчин өрсөлдсөн аж.
Шанхайд болсон усанд сэлэлтийн тэмцээнээс манай улсын тамирчид ганзага дүүрэн иржээ | ||
Үзсэн: 969 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.