Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-05-10 08:58:27

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 10-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Галаас зугтах гарцгүй Улаанбаатар”, “Д.Гантулгын хэргийг мөрдөн шалгах ажил дууссан, прокурорт удахгүй шилжүүлнэ”, “Төгсөөгүй дуурийн эзэн тэнгэрлэг ханхүү” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас жилд 200 тэрбум төгрөгийн хохирол гардаг”, “Ц.Нямдорж: Прокурорууд нь ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гэж байгаа юм”, “Лодонгийн Түдэв гуайгаас сонссон “идэвхитэй зарчим”-ыэ сургааль” зэрэг  ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “С.Зоригийн аллагыг илрүүлэх ээлжит жүжиг”, “С.Бямбацогт: Гэмт хэрэгтэй тэмц гэж үүрэг өгөх биш ажиллах баталгааг нь хангана”, “Төслийн үр дүнд цусны аюулгүй байдал 70 хувиар сайжирчээ” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Зөвлөлтийн дайчдыг хүндэтгэлээ”, “Ц.Нямдорж: Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй нь шүүхийн бүх шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно”, “Хараат байдлаа татвараар хаах бодлого үргэлжлэх үү” зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...

"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “Ц.Нямдорж: Прокурор хүний толгой хуулийн лаборатори байх ёстой”, “Т.Намнан: Монголд судалгааны их сургууль байгуулах хэрэгтэй”, “Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр Си Жиньпин тодорлоо” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй