
Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын гоцлол бүжигчин, бүжгийн багш Т.Содгэрэл ирэх сард уран бүтээлийн бие даасан хоёр дахь “Хэмнэл, урлахуй” тоглолтоо үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.
Бүжигчний тоглолтын тухай асууж сураглахад ятгачин, гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ, эвэр бүрээч, хөгжмийн зохиолч О.Чинбат, Морин хуурын чуулгын хуурч Р.Амарбаяр гээд хөгжмийн урлагийн өнөө цагийн шилдгүүдийн нэр сонсогдоод байх нь анхаарал татав.
Хөгжим бүжгийн дунд сургуулийн ардын бүжгийн анги төгсөөд “Түмэн эх” чуулгад бүжигчин болсон цагаас хойш өнөөг хүртэл 20 гаруй жил тэр л дугуй, үзэгчдийнхээ дунд шахам байдаг тайзан дээрээ тоглож, сүүлийн хэдэн жил бүжгийн багшийн ажил давхар эрхэлж буй аж.
Тоглолт “Корпорэйт конвеншн сентр”-ийн тайзнаа болно.
Т.Содгэрэл уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолтоо үзэгчдэд хүргэнэ | ||
Үзсэн: 1570 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.