Шууд Chart

А.Отгонбаяр Азийн аварга боллоо

2018-05-10 10:21:07

Энэтхэг Улсын Удайпур хотноо зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах пауэрлифтингийн тэмцээнд Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн захирагч, ахмад А.Отгонбаяр Монгол Улсаа төлөөлөн оролцож, Азийн аварга боллоо.

Тэрбээр М1 ангилалын -120 кг-ийн жингийн гурван төрөлд нийт 740 кг жин өргөж, аваргын алтан медалийн эзэн болсон бол энэ жингийн мөнгөн медалийг Казакстаны тамирчин, хүрэл медалийг Ираны тамирчин тус тус хүртжээ.

А.Отгонбаяр нь тэмцээний таталтын болон шахалтын төрөлд тус бүр 230 кг жин өргөж алтан медаль, суултын төрөлд 280 кг жин өргөж, алтан медаль хүртэн, пауэрлифтингийн М1 ангиллын -120 кг жингийн аварга болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Отгонбаяр Азийн аварга боллоо  
Үзсэн: 1529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй