
Дархан-Уул аймагт цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн төвийн бүсийн салбар, Уул уурхай, эрчим хүчний политехник коллеж хамтран “Цахилгааны мэргэжлийн чадамж олгох сургалтын төв”-ийг нээлээ.
Энэхүү үйлдвэр дундын чадамжийн сургалтын төв нь Монголд анх удаа нээгдэж байгаагаараа онцлогтой юм.
Цахилгааны мэргэжлийн шинэ залуу, мэргэшсэн ажилтанг ажил олгогч байгууллагуудад давтан сургах шаардлагагүйгээр бэлтгэн өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан орчинг бүрдүүлснээрээ давуу талтай юм. Төвийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн Б.Саранчимэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ гишүүн Д.Гантулга, ажлын хэсгийн гишүүд, ХБНГУ-ийн элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Доктор Кристиан Класс, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат болон цахилгааны мэргэжлийн зөвлөлийн гишүүд оролцлоо.
Цахилгааны мэргэжлээр суралцаж байгаа сурагчид, шинээр ажилд орсон ажилчид байнгын ажиллагаатай цахилгаан байгууламжид зөвхөн алсаас л ажиглалт хийж тайлбарлуулдаг байсан бол уг төв ашиглалтад орсноор өнөөгийн эрчим хүчний салбарт ашиглагдаж буй цахилгаан байгууламжийн бүх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, шуурхай залгалт зэргийг бодитоор туршиж үзэх боломжтой юм.
Дархан-Уулд “Цахилгааны мэргэжлийн чадамж олгох сургалтын төв” нээгдлээ | ||
Үзсэн: 1460 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.