Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Сурагч насны дурсамж” богино хэмжээний кино концерт бүтээгдэнэ

2018-05-10 11:13:57
Error loading player: No playable sources found

Монголын эсрад, поп рок дууны ертөнцөд өөрийн тогтсон хэв маягийг гаргаж буй дуучин Ш.Хүрэлбаатар бие даасан анхын уран бүтээлийн цомог, тоглолтоо өнгөрсөн жил “Миний дурласан бүсгүй” нэртэйгээр үзэгч сонсогчиддоо хүргэсэн билээ.

Харин энэ онд уран бүтээлээ 20 дугаар зууны шүлэг, аялгуу утга төгөлдөр дууны их мастеруудын дуунуудаас сэдэвчлэн сонгож 21 дугаар зууны хүүхэд багачууд, сурагчиддаа хүргэх үүднээс доорх дуунуудыг албан ёсны зөвшөөрөлтөйгөөр шинэчилсэн хөгжмийн найруулга, дуугаралт, өнгө аястай мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдэж байгаагаар онцлог  бөгөөд тус цомог 10 дуутай “Сурагч насны дурсамж” нэртэйгээр  худалдаанд гарахад бэлэн болоод байна.

Тус цомгыг бүтээснээрээ мартагдах шахсан тэрхүү дуунуудыг одоо болон ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах, зааж сурган  хүмүүжүүлэн урлаг соёлын боловсрол олгоход гол зорилго оршино.

Мөн 2018 оны төгсөгчдөд зориулж “Сурагч насны дурсамж” богино хэмжээний кино концерт бүтээхээр зураг авалтандаа оржээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Сурагч насны дурсамж” богино хэмжээний кино концерт бүтээгдэнэ  
Үзсэн: 2737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй