Шууд Chart

Дорнод аймгийн уран бүтээлчид "Гэгээн муза"-д шилдэг бүтээлүүдээрээ оролцоно

2018-05-10 11:28:04

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн Муза" 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын шалгаруулалтын тоглолт энэ сарын 6-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. 

Түүхт 70 жилийн ойгоо энэ онд бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхээр зорьж буй Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид "Манлайбаатар" жүжигээ маргааш УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Харин нөгөөдөр "Ярьдаг мод" жүжигээ нийслэлийн үзэгчдэд хүргэнэ.

Тус хамт олон энэхүү наадмаас "Гэнээн муза" шагналын эздийг төрүүлж байсан туршлагатай билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дорнод аймгийн уран бүтээлчид "Гэгээн муза"-д шилдэг бүтээлүүдээрээ оролцоно  
Үзсэн: 1334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй