Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-05-11 08:50:48

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 11-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Булаагдсан бүрэн эрх”, “Хүртээмжтэй, сонголтгүй эмэнд амиа даатгасан Монголчууд”, “Тэр унаж яваа борог биш, ургаж байгаа ногоо”, “Ойрд “үзэгдээгүй” сайн жишиг нэвтрүүллээ, тэд” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Зоригийн хэрэгт сайд Ц.Нямдорж ч, прокурор ч тэвчээртэй байх ёстой”, “Д.Хаянхярваа: УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудалд ямар нэгэн амбиц, улс төргүйгээр ул суурьтай хандах ёстой”, “Б.Мөнхжаргал: Стандарт банкинд төлөх төлбөрийг “Жаст групп”-ийн эд хөрөнгөөр барагдуулах ёстой” зэрэг  ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Шүүх: Сулла, хорь”, “Д.Бямбасүрэн: Оюутолгой ашиг өгөх байтугай дэд бүтэцгүй явж ирсэн, үүнийг ойлгох ухаан Монголын төрд дутсан”, “З.Түвшинтөгс: Хувьсгалын өлгий нутагт жуулчин их ирдэг” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Импортыг орлох жишиг үйлдвэрүүд”, “О.Баасанхүү: С.Эрдэнэ дүрдээ итгэчихээд хүн загнаж байгаа юм”, “Ш.Гэрэлсайхан: Үнэхээр зурагчин мөн л юм бол аппаратаа өөрөөсөө салгах хэрэггүй”, “Ч.Хүрэлбаатар: Хүүхдийн мөнгөөр “поп”-роод байх шаардлага байхгүй” зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...

"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “Баярлуулан гомдоосон шүүхийн шийдвэр”, “Стратегийн орд газруудад УИХ, Засгийн газрын гишүүд ажиллалаа”, “Тунгаан бодох уу, түргэн шийдэх үү”, “Мазала лигийн тоглолтуудыг MNB sport суваг шууд дамжуулна” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй