Шууд Chart

Орхончууд гимнастикаар идэвхитэй хичээллэж байна

2018-05-11 09:17:01

Орхон аймагт хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжигч байгууллага, иргэд нэмэгдсээр  байна. Мөн хийн дасгал, йог, фитнес клуб нэмэгдэж, эрүүл мэнддээ анхаардаг иргэдийн тоо өссөөр байгаа юм. Тиймээс тус аймгийнхан гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ.

Эрдэнэт хот гимнастикийн спортоор амьсгалж, бүх насныхан хөдөлгөөнийг эрхэмлэж, нийтийн гимнастик, аэробик, хийн дасгал, йогоор хичээллэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Жишээ нь БСУГ-ын санаачилгаар завсарлагааны гимнастик-Япон хийн дасгалыг ЕБС-ийн 20 шахам мянган хүүхэд хийж хэвшээд байгаа нь үүнийг гэрчилнэ. Тиймээс “Гимнастрада-2018” гимнастикийн баярыг хийлээ.

Баярын үйл ажиллагаанд гимнастикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн уралдаанд амжилт гаргасан тамирчдад шагнал гардуулсан юм. Тамирчид, эцэг эх, багш дасгалжуулагчдад орон нутгийн удирдлагууд, Монголын гиснастикийн холбооны төлөөлөл оролцож баяр хүргэв.

Орхон аймгийн Гимнастикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил 16 дахь жилдээ амжилттай зохион явууллаа. Цэцэрлэгийн бага наснаас эхлэн уран хөдөлгөөнт гимнастикаар хичээллэж, нийт аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 1200 гаруй тамирчин оролцсоноос, СӨБ-ийн 18 цэцэрлэгийн 540 хүүхэд,50 гаруй багш бэлтгэл сайтай, идэвхитэй оролцлоо.

Дашрамд дурдахад Орхон аймгийн засаг даргын санаачилгаар Завсарлагааны эрүүл мэндийн алхалтын зам, Эрдэнэт үйлдвэр ХХК дугуйн зам тавьж, алхагчид дугуйн спортоор хичээллэгсдийн тоо олон болж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Орхончууд гимнастикаар идэвхитэй хичээллэж байна  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй