
Монголын Урлагийн зөвлөл, АНУ-ын ЭСЯ хамтран Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй зохион байгуулж буй Олон улсын контэмпорари бүжгийн “Motion Mongolia” наадам үргэлжилж байна. Уг наадамд Монгол, ОХУ, АНУ, Канад улсын орчин үеийн бүжгийн уран бүтээлчид тус тусын тоглолтоороо оролцож байгаа билээ.
Наадам эхлэхийн өмнөх хоёр өдөр олон улсын бүжигчдийг хамруулсан орчин үеийн бүжгийн сургалт зохион байгуулсан.
Харин наадмын албан ёсны нээлт нь зураач, чөлөөт уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Төрөлт авалт” үзэсгэлэн байлаа. Дараагийн өдөр буюу өчигдөр “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд Монголын орчин үеийн бүжгийн “Төрөл авалт” тоглолт боллоо.
Уг бүжгийн ерөнхий зураач нь Ж.Мөнхцэцэг юм. Харин бүжиг дэглээчид нь УДБЭТ-ын балетын жүжигчин, бүжиг дэглээч Б.Одбаяр, тус театрын балетын гоцлооч, “Номадик балет продакшн”-ы бүжиг дэглээч, найруулагч Э.Эрдэнэжаргал нар юм.
Үүнээс хойш ямар тоглолт, арга хэмжээ болох тухайд мэдээлье.
11-нд “Улаан гэр” галерейд ОХУ-ын “Туда сюда” бүжгийн хос, “Вива арте” утсан хөгжмийн дөрвөлийн тоглолт.
12-нд “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд АНУ-ын “Ририй Вүүдбүри” бүжгийн компанийн уран бүтээлчдийн тоглолт.
14-нд “Улаан гэр” галерейд Канадын “Бил Колмэн дэнс” бүжгийн компанин уран бүтээлчдийн тоглолт.
Орчин үеийн бүжгийн олон улсын наадам үргэлжилж байна | ||
Үзсэн: 1362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.