
“Формула-1” уралдааны энэ улирлын тав дахь гранпри энэ амралтын өдрүүдэд Испаний гараагаар үргэлжлэх гэж байна. Уралдаан Барселона хотын Каталуня авто тойруулгат болно.
Өнгөрсөн сарын 29-нд болсон Азербайжаны гранпри маш сонирхолтой үзүүштэй болж нисгэгч нарын өрсөлдөөн ойрхон болж ирсэн. Тэгвэл энэ долоо хоногт Испаний гараа болох юм.
Каталуня авто тойруулгат болох уг уралдаан баасан гарагт туршилтын гараагаар эхэлнэ.
Тус өдөр цаг агаар цэлмэг байх хэдий ч үндсэн уралдааны үеэр бороо орж болзошгүй гэсэн урьдчилсэн мэдээ гарчээ. Энэ үеэр цаг агаарын температур 20 градус хүртэл халах юм байна.
Анх 1991 оноос зохиогдож эхэлсэн Испаний уралдаан нь нэг тойрог 4,665 км, нийт 66 тойрог 307,104 км замд үргэлжлэх бөгөөд багууд дунд зэрэг болон зөөлөн мөн супер зөөлөн дугуйг сонгож уралддаг.
Испаний уралдааны тойрог замын дээд амжилтыг Кими Райкконен эзэмшдэг бөгөөд тэрбээр 2008 онд 1 минут 21,670 секунтээр хамгийн хурдан амжилтыг үзүүлж байжээ.
Харин өнгөрсөн жилийн Испаний гарааны ялагчаар Мерседес багийн Британи нисгэгч Л.Хэмилтон тодорч байсан.
Одоогийн байдлаар дөрвөн гарааны дараагаар нисгэгчдийн ДАШТ-ийг Льюис Хэмилтон 70 оноогоор тэргүүлж байна.
Харин түүний араас Феррари багийн Веттель 66 оноотойгоор нэхэж буй.
“Формула-1” уралдааны тав дахь гранпри энэ амралтын өдрүүдэд болно | ||
Үзсэн: 1730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.