Шууд Chart

Оюутны модон бөмбөгийн аваргууд тодорлоо

2018-05-11 10:04:53

Монгол улсын оюутны аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн Гачууртын “Цэнхэр мандал” амралтын талбайд ХААИС болон МОСХ хамтран амжилттай зохион байгууллаа.

Энэхүү спорт залуучуудын дунд өргөн дэлгэр хөгжсөн, гадаад орнуудад болсон олон улсын тэмцээн, оюутны дэлхийн аваргын тэмцээнд Монгол залуус өндөр амжилт гаргаж байсан спортын төрөл юм.

Тэмцээн эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, хос, холимог хос, талбайн цохилтын төрлөөр болов. Тэмцээнд 10 их, дээд сургуулийн 107 тамирчин, 10 дасгалжуулагч, 14 талбайн шүүгч, 3 шүүгч нийт 134 хүн оролцлоо. Тэмцээний нээлт болон хаалтын ёслолд МОСХ-ны ЕНБДарга, МУГД Д.Жаргалсайхан, ХААИС-ийн дэд захирал Г.Лхагвасүрэн, ХААИС-ийн Суурь боловсролын төвийн хамт олон болон тэмцээнд оролцогч их, дээд сургуулийн багш, дасгалжуулагч, тамирчид оролцлоо. Медальт байранд шалгарсан баг, тамирчдыг  танилцуулья.

Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:

  • 1-р байр М.Хүрэлмөнх ХААИС /98 оноо/
  • 2-р байр Х.Пүрэвжаргал Мон-Алтиус /100 оноо/
  • 3-р байр Ч.Ууганбаяр ХААИС /107 оноо/

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:

  • 1-р байр Ц.Мөнхзул ШУТИС /102 оноо/
  • 2-р байр Д.Балжинням ХААИС /104 оноо/
  • 3-р байр Б.Эрдэнэболор Мон-Алтиус БТДС /111 оноо/

Холимог хосын төрөлд:

  • 1-р байр Ч.Ууганбаяр, Д.Балжинням ХААИС /46 оноо/
  • 2-р байр М.Хүрэлмөнх, Г.Мягмарсүрэн ХААИС /48 оноо/
  • 3-р байр Б.Бат-эрдэнэ, Г.Номин ШУТИС /53 оноо/

Эрэгтэй хосын төрөлд:

  • 1-р байр Б.Болдбаатар, С.Сумьяа ХААИС /49 оноо/
  • 2-р байр Э.Энх-Алдар, О.Мижиддорж ХААИС /53 оноо/
  • 3-р байр М.Баасандорж, Д.Хадбаатар ШУТИС /56 оноо/

Эмэгтэй хосын төрөлд:

  • 1-р байр Д.Хулан, Д.Гармаа ШУТИС /62 оноо/
  • 2-р байр М.Азжаргал, С.Анхцэцэг Ховд ИС /62 оноо/
  • 3-р байр Э.Аюурзана, Х.Өлзийбадам ХААИС /62 оноо/

Эрэгтэй багийн төрөлд:

  • 1-р байр ХААИС /422 оноо/ Э.Энх-Алдар, М.Хүрэлмөнх, О.Мижиддорж, Б.Болдбаатар
  • 2-р байр Мон-Алтиус БТДС /467 оноо/ Х.Пүрэвжаргал, Э.Банзрагч, Б.Самбуу, Х.Саруулбуян
  • 3-р байр ШУТИС /476 оноо/ М.Баасандорж, М.Түвшинжаргал, Д.Хадбаатар, Б.Бат-эрдэнэ

Эрэгтэй багийн төрөлд:

  • 1-р байр ХААИС /478 оноо/ Г.Мягмарсүрэн, Д.Балжинням, Б.Оюумаа, Б.Нямдаваа
  • 2-р байр ШУТИС /482 оноо/ Ц.Мөнхзул, Д.Гармаа, Д.Хулан, Г.Номин
  • 3-р байр Мон-Алтиус БТДС /500 оноо/ Н.Мөнхзул, З.Эрдэнэчимэг, Ц.Цогбаяр, Б.Эрдэнэ-болор

Байгууллагын нэгдсэн дүнгээр тэргүүн байранд ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, спортын мастер Ч.Ууганбаяр ахлагчтай ХААИС /49 оноо/, 2-р байранд спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай, М.Түвшинжаргал ахлагчтай ШУТИС /93 оноо/, 3-р байранд спортын мастер М.Ганболд дасгалжуулагчтай, спортын дэд мастер Х.Пүрэвжаргал ахлагчтай Мон-Алтиус БТДС /112 оноо/ авч эхний гурван байрт шалгарч, дасгалжуулагч багш нар нь алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оюутны модон бөмбөгийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 1621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй