Шууд Chart

“Гэгээн Муза-2018” наадам энэ сарын 13-нд болно

2018-05-11 10:40:03

Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза-2018” наадам энэ сарын 13-нд УДЭТ-т болно.

Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт Орхон аймгаас эхэлсэн. Тэгвэл хоёрдугаар шатанд тунаж үлдсэн 26 бүтээлийг “Гэгээн Муза”-гийн шилдэгт өрсөлдөх шалгаруулалтын тоглолт энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадам “Хүүхэд оролцооны бүтээл” болон “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” гэсэн номинациар зохион байгууллагдаж байгаа аж.

Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцох юм байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Гэгээн Муза-2018” наадам энэ сарын 13-нд болно  
Үзсэн: 2204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй