Шууд Chart

Сурагчдын дэлхийн аваргаас Л.Очирбат алтан цом хүртжээ

2018-05-11 14:08:58

Албани Улсын Дуррес хотноо сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн сурагч Лхагважамцын Очирбат алтан цом хүртжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-29-ны хооронд болсон энэхүү тэмцээнд 40 орны 387 тоглогч оролцсоноос Монгол Улсаас 29 шатарчин эх орноо төлөөлөн оюун ухаанаа сорьсон байна.

Тэмцээний 11 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд “Цэцэн нүүдэл” клубийн тамирчин, “Улаанбаатар Элит” сургуулийн 5б ангийн сурагч, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Л.Очирбат түрүүлсэн бол 13 хүртэлх насны охидын ангилалд тус тэмцээний хошой аварга, ДШХ-ны ДМЭ Д.Мөнхзул түрүүлж мөн алтан медалийн эзэн болжээ. Ингэснээр манай улсын өсвөрийн шатарчид эх орондоо хос алтан медаль авч ирэв.

Л.Очирбат нь өсвөрийн Ази тивийн аваргын алт, мөнгө, Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээний хүрэл, өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 16 дахь удаагийн АСЕАН-ы орнуудын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, сурагчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний алтан медальтай шатрын өсөх ирээдүйтэй тамирчин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сурагчдын дэлхийн аваргаас Л.Очирбат алтан цом хүртжээ  
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй