
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Баян-өлгийн нутаг, Увсын баруун өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи баруунаас секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
2018 оны 05 дугаар сарын 11-ний 16 цагас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 12 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 11-ний 20 цагаас 05-р дугаар сарын 12-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 14-16 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө сэрүүсч Онон, Улз голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 16-21 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо шивэрнэ. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, зарим газраар бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 13-наас 05 дугаар сарын 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 15-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 13-нд зарим газраар секундэд 14-16 метр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 16-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан | ||
Үзсэн: 1448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.