Шууд Chart

"THE BURNING MAN" арга хэмжээг виртуал ертөнцийн тусламжтайгаар үзүүлнэ

2018-05-12 10:51:39

АНУ-д жил бүр олон мянган жуулчин томоохон төдийгүй түүхэн дурсгалт үзмэрүүдтэй музейгээр зочилдог. Мөн томоохон хэмжээний олныг хамарсан арга хэмжээнүүдэд очих хүсэл эрмэлзэлтэй байдаг. Гэхдээ зарим залуус янз бүрийн шалтгааны улмаас очихыг хүссэн газраа хүрч чаддаггүй. Тэгвэл энэ боломжийг технологийн  салбарын хөгжүүлэгч “Интел” компани олгохоор зорьж байна. Тодруулбал, виртуал ертөнцийн аяллаар дэлхийн алдартай, томоохон арга хэмжээ төдийгүй эртний түүхэн дурсгалт музейгээр зочлуулна гэсэн үг юм.

Вашингтонд орших АНУ-ын түүхийн болон урлагийн музейгээр жишээ татъя. Тус музейгээр өдөрт хэдэн зуун хүн үйлчлүүлдэг. Нэг хүн музейн бүхий л үзмэрүүдийг үзэж сонирхоход 2-3 өдөр шаардлагатай байдаг. Харин виртуал технологи энэ хязгаарлагдмал орон зайг илүү өргөн болгож, жуулчдад ойртуулж өгөх юм.

Дэлхийн соёл урлагийн агуу уран бүтээлчдийн туурвисан гайхалтай үзмэрүүдийг гурван хэмжээст орон зайд бодит харж болно. Үүнийг "Интел"-ийнхэн хэрэгжүүлэхээр зорьж байна.

Түүнчлэн жил бүр АНУ-ын Невада мужийн Блэк Рок дэсэрт элсэн цөлд зохион байгуулагддаг урлагийн наадмыг виртуал ертөнцөөр дамжуулан дэргэдээс нь болох боломжтой болгохоор ажиллаж байгаа гэжээ.

Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн мянган залуу нэгэн дор цугларан элсэн цөлийн халуун наранд хагас нүцгэн байдалтайгаар хөгжилдөн цэнгэлддэг "THE BURNING MAN" нэртэй наадам юм. Үзүүлэн бүхий энэхүү үйлчилгээ эхний үйлчлүүлэгчдэдээ хүрч эхлээд байгааг онцолжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"THE BURNING MAN" арга хэмжээг виртуал ертөнцийн тусламжтайгаар үзүүлнэ   
Үзсэн: 2435 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй