Шууд Chart

Зөөлөн бүтэцтэй роботын төхөөрөмж бүтээжээ

2018-05-12 12:00:00

"НАСА"-гийн инженерээр ахлуулсан шинжлэх ухаан, технологийн багийн инженерүүд биет зүйлийг өргөх зориулалтын зөөлөн бүтэцтэй роботын төхөөрөмж бүтээсэн байна.

“Софт Робот” гэх энэ роботын төхөөрөмж хөнгөнөөс, хүнд жинтэй ямар ч төрлийн эд зүйлсийг барьж, дээш өргөх хүчтэй, хөнгөн зөөлөн материалаас бүрдсэн гэдгийг онцоллоо. 

Аливаа зүйлийг барьж зөөвөрлөх, өргөх зориулалтын роботын төхөөрөмж хатуу биет материалаас бүрдсэн байдаг. Харин бидний онцолж байгаа роботын төхөөрөмж бол эсрэгээрээ юм. Тодруулбал, уян хатан, зөөлөн материалаас бүрджээ.

Гэхдээ хүчний хувьд чамлахааргүй гэдгийг онцолсон. НАСА-гийн шинжлэх ухааны салбарын инженерүүд болон Стэнфорд, Калифорнийн их сургууль түүнчлэн Сан-Диегогийн хүрээлэнгийн зохион бүтээгчид хамтран энэхүү роботын төхөөрөмжийг бүтээсэн байна.

Уян хатан төлөв байдлаас тэлэх, агших хөдөлгөөний зарчмаар аливаа биетийг тэврэн өргөнө. Гол ашиглагдаж байгаа материалыг 3D принтерээр хэвлэн гаргаж авчээ. Хүнсний ногоо, аяга, хэрэглээний жижиг зүйлсийг базаж барих зарчмаар өргөдөг. Тэр ч бүү хэл, 20 кг хүртэлх жинтэй зүйлийг ч өргөж дийлнэ.

Энэ нь цаашид сансар судлалын салбарт нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа технологи юм. Хийгээр шахалт өгч уян хатан роботын гарыг агшаадаг. Тухайн сонгож авсан биет зүйл ямар ч хэлбэртэй байсан барьж өргөх боломжтой ажээ.

Туршилтаар хэрхэн өргөж байгааг харуулсан дүрс бичлэгийг танд хүргэе.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зөөлөн бүтэцтэй роботын төхөөрөмж бүтээжээ   
Үзсэн: 2807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй