Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-05-14 09:04:50
Error loading player: No playable sources found

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 14-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Үхэл, амьдралын зааг дээрх цуцашгүй буянтан”, “Хүүхдүүд төгсөлтийн баярын төлөөс болох учиргүй”, “О.Баатарцогт: Гишүүнэ буюу айраг хавдрын эс устгах чадвартай” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хурд хамтлагийн хит дуунуудыг төрүүлсэн аав, хүү найрагчид”, “Л.Болд: Бүлэглэлүүд өнөөдөр ард түмэнтэй, Их хуралтай үэж байна”, “Өнөө цагийн улс төрийн лидерүүд буюу сүргийн толгойлогчид” зэрэг  ярилцлага, нийтлэл оржээ.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Алдархаан сумын малчин Д.Бумдоржийнд өнжив”, “Д.Баасансүрэн: Гамшгийн эрсдлийг хөгжлийн бодлогоос салгаж ойлгох боломжгүй”, “Хьюндай моторын автомашинууд үнэ хямд, эвдрэл бага, эдэлгээ сайн даадаг” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюутолгой ХХК-ийн сахиус уу, сахиул уу”, “Ч.Насантогтох: Монголчуудыг олимп, дэлхийн аваргатай болгосон учраас ард түмэн намайг хайрлаж, төр засаг хайр хишгээ харамгүй хүртээсэн”, “750 мянган иргэн цлин болон тэтгэвэрийн зээлтэй” зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...

"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “Шүүхийг хэн хөдөлгөөд байна вэ”, “Г.Номин: Ногоон паспорт аян бол байгаль хамгаалах шинэ хандлага”, “Ерөнийлөгч Х.Баттулга: Түүх соёлын дурсгалт газрыг хамгаалж, хөгжүүлэхэд тууштай ажиллана”, “Тоглоом тоотой нь дээр” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1251 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Бат [66.181.182.xxx] 2018-05-14 17:57
Солонгос машиныг захиалгатай сурталчилаад байна- уу, гудамжинд байгаа машинуудаа хар даа

Бидэнтэй нэгдээрэй