
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 5 дугаар сарын 15-аас 5 дугаар сарын 22-ыг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Ихэнх хугацаанд салхи шуургатай байна -
Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 16-нд нутгийн өмнөд хэсгээр, 19-21-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 15, 21-22-нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороон шуурга шуурна. 15,16-нд сэрүүснэ. Бусад хугацаанд Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан өдөртөө 15-20 хэм дулаан, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 15, 21-22-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим газраар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. 16,17-нд сэрүүснэ. Бусад хугацаанд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи 15, 18, 21-22-нд ихэнх нутгаар 12-14м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч шороон шуурга шуурна. 16-20-нд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, 15, 21-22-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 29-34 хэм хүрч хална.
Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 1882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.