
Алтан Хальс Индепендент кино наадам ирэх сарын 2-8 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Тус кино наадмыг Алтан хальс" ТББ - аас 6 дах жилдээ зохион байгуулах гэж байна. Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй кино наадамд олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг толилуулах юм.
Алтан Хальс Индепендент кино наадамд өнгөрсөн жилүүдэд "Алтан бөмбөрцөг", Берлиний кино наадмын дээд шагналт герман найруулагч Фатих Акин, халимаг найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Тэд кино наадмын шүүгчээр ажиллаж, мөн сургалт лекц зохион байгуулж байсан.
Энэ удаагийн кино наадамд АНУ-ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Английн Кэмбриджийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, Өмнөд Солонгосын Бусаны олон улсын кино наадмын Азийг хариуцсан хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү нар оролцож киногоо толилуулан, шүүгчээр ажиллана.
Ирэх 6 сарын 2-8-нд iCinema кино театрт зохион байгуулагдах тус кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулна. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг 2 сая төгрөг дагалдана. Энэхүү шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскперименталь кино гэсэн дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус 500 мянган төгрөгөөр шагнах юм.
Шагнал хүртсэн монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог бөгөөд Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог.
Алтан Хальс Индепендент кино наадам ирэх сард болно | ||
Үзсэн: 1410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.