Шууд Chart

Өмнөговь аймгийн дугуйчид 170 км замыг дугуйгаар аялав

2018-05-15 12:04:29

Өмнөговь аймгийн дугуйчид 170 км замыг дугуйгаар аялалаа. 28 тамирчин оролцсон ба хамгийн өндөр настай тамирчин нь дугуйн спортын нэгдүгээр зэрэгтэй 74 настай тамирчин байлаа.

Өмнөговь аймагт дугуйн спорт хөгжиж байна. Авто машинаас татгалзах, өөрсдийн бие бялдартай анхаарах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, дугуйн спортоор хичээллэдэг тамирчдыг идэвхижүүлэх зорилгоор 170 км-н дугуйн аялалыг зохион байгууллаа.

Даланзадгад сумын ахмадын клуб, өглөөний клуб, ХААН банк,  биеийн тамир спортын газар, нийгмийн даатгалын хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газрын тамирчин эрэгтэй эмэгтэй нийт 28 тамирчин оролцлоо.

Аймгийн төв Даланзадгадаас баруун тийш Баяндалай сум хүртэл нэг талдаа 86 км, ирж очихын нийт 170 гаруй км замыг 2 өдөрт туулсан ба дугуй жийсэн хугацаа 10 цаг байлаа. Говь гурван сайхан уулын дундуур нэвтэрч өгсүү, уруу, салхитай нартай, жиндүү хүйтэн цаг агаарын үзэгдлийг үл ажран тэд хүрэх газартаа хүрсэн юм.

Энэ удаагийн аялалыг south gobi sands ХХК дэмжиж ивээн тэтгэн оролцсон ба  өгсүү уруу, салхитай хэцүү нөхцөлд хэдий ч дан хатуу хучилттай авто замаар явснаараа онцлог байлаа. Аймаг орон нутагт ч мөн дугуйн спортыг хөгжүүлэх чиглэлээр ажлууд хийж байна. Тухайлбал 2017 онд 1,9 км дугуйн зам тавьсан бол 2018 онд 5 км замыг тавьж байна. Дугуйн спортыг хөгжүүлэхэд бодлогын түвшинд ажлуудыг зохион байгуулахаас гадна иргэд, тамирчдын идэвх оролцоо маш чухал юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өмнөговь аймгийн дугуйчид 170 км замыг дугуйгаар аялав  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй