
Олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Л.Одгэрэл залуучуудын гуравдугаар олимпийн наадмыг шүүхээр болжээ.
Олон улсын хүндийн өргөлтийн холбоонд бүртгэлтэй 188 орон байдаг. Эдгээрээс олон улсын нэгдүгээр зэрэгтэй шүүгчидээ нэр дэвшүүлж улмаар 30-ийг нь сонгон залуучуудын гуравдугаар олимпийн наадамд ажиллуулахаар Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос өнөөдөр зарлалаа.
Тус урилгыг Олон улсын хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч Тамас Ажан Л.Одгэрэлд албан ёсоор илгээсэн байна.
Энэхүү тэмцээнийг шүүх шүүгчид өмнө нь ДАШТ-д ажилласан байх шаардлагатай аж. Мөн тэрбээр саяхан Азийн наадам шүүх эрх аваад байсан бол одоо олимпийн наадам дэнслэх гэж буй Монголын анхны эмэгтэй шүүгч боллоо.
Залуучуудын гуравдугаар олимпийн наадам нь Аргeнтины нийслэл Буэнос Айрec хотноо ирэх аравдугаар сарын 6-13-нд болно.

"Буэнос Айрeс-2018" залуучуудын олимпийн наадмыг дэнслэхээр Монгол Улсаас анх удаа эмэгтэй шүүгч сонгогджээ | ||
Үзсэн: 3689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.