
Орхон аймгийн аварга шалгаруулах хүчний гурван төрөлтийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо. Тэмцээнд насанд хүрэгчдийн долоо, өсвөрийн, залуучуудын, мастерийн, эмэгтэй тус бүр гурав нийтдээ 18 жинд 10 аймаг, 19 клубийн 136 тамирчин оролцсон юм. Тэмцээнийг хоёр жилд нэг удаа нээлттэй байдлаар зохион байгуулж, бусад аймаг, орон нутгийн тамирчдыг оролцуулж илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулав.
Тэмцээн хоёр өдрийн турш хангарьд спорт ордонд болсон бөгөөд багийн дүнгээр Орхон аймгийн баг тамичрид тэргүүлж, цомын эзэн боллоо. Мөн тэмцээний үеэр +120 кг жинд газраас таталтын төрөлд монгол улсын шигшээ багийн тамирчин, улсын аварга шалгаруулах тэмцээнийн хошой аварга Сайфолло 318кгийг өргөж улсын дээд ажилтыг шинэчилэн тогтоолоо. Өмнө нь уг төрлийн дээд амж:илт 316 кг байжээ. Мөн тэмцээний бүх жингийн аваргаар 477,6 гэсэн үзүүлэлтээр улаанбатаар хотын феникс клубийн тамирчин сайфолло шалгарлаа.
Мөн энэ үеэр Орхон аймгийн хүчний гурван төрөлт бодибилдинг фитнесийн нэгдсэн холбооноос тив дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцоод ирсэн тамирчдаа шагнаж урамшууллаа.
Тодруулбал, өнгөрсөн сард Өмнөд Африкт пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ болж өнгөрсөн. Уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон, Орхон аймгийн WISe gym клубийн тамирчин ууганбаяр М-1 ангиллын 105 кг-ын жинд оролцож цээжнээс 260 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон юм.
Орхон аймагт хүчний гурван төрөлтийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн боллоо | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.