Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нарын хөшөө сүндэрлэв

2018-05-15 16:46:34
Error loading player: No playable sources found

Төрийн хошой шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба агсан, гэргий ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босголоо.

Уг хөшөөг БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн “Ээжийн хүү” сангийн тэргүүн Г.Насангийн санаачлагаар 500 гаруй хүнээс хандив цуглуулж босгосон байна.

Ч.Лодойдамба агсны мэндэлсний 100 жилийн ойгоор өнгөрсөн онд хөшөөг босгосон боловч дулаан цаг ирэхийг хүлээж байгаад ийнхүү өнөөдөр биелэлээ оллоо.

Хөшөөг нээх ёслолын арга хэмжээнд нэр зохиолч Ч.Лодойдамбын үр хүүхдүүд,  'Тунгалаг тамир' уран сайхны киноны Эрдэнэ, Дулмаа нарын дүрд тоглосон Ардын жүжигчин Ш.Дэлгэржаргал,  гавьяат жүжигчин Н.Баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар оролцов.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ч.Лодойдамба, Ч.Долгорсүрэн нарын хөшөө сүндэрлэв  
Үзсэн: 2884 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй