Шууд Chart

ОХУ-ын Их театрын уран бүтээлчид БНХАУ-д тоглож байна

2018-05-16 08:47:02

ОХУ-ын Их театрын өргөн бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ад аялан тоглолтоо эхлүүлжээ. Их театрын балетын бүжигчид, оркестр энэ сарын 14-25-ны хооронд Бээжин, Шанхай хотод тоглоно.

Аялан тоглолтын репертуарт Римский-Корсаковын “Царская невеста” дуурь, Адольф Аданы “Корсар”, Борис Асафьевын “Пламя Парижа” балет багтжээ.

Их Театрын ерөнхий захирал Владимир Урин “Бид Хятадад аялан тоглоогүй уджээ. Аялан тоглох тухай эртнээс харилцан ярилцаж байгаа бидний зав чөлөө гарахаар Хятад нөхдийн боломж таарахгүй, тэдний боломж гарахаар бидний ажил амжихгүй байсаар өдий хүрсэн. Энэ удаагийн аялан тоглолт өргөн бүрэлдэхүүнтэй нүсэр болно” хэмээжээ.

Их театрын балетын бүжигчид сүүлд 2010 онд Бээжинд тоглосон бол дуурийн дуучдын хувьд Хятадад түүхэндээ хоёр дахь удаа тоглож байгаа нь энэ юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОХУ-ын Их театрын уран бүтээлчид БНХАУ-д тоглож байна  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй