Шууд Chart

Дуучин Ц.Хулан охиноо дэлхийн од болгоно

2018-05-16 10:33:31

Монголдоо цөөхөнд тооцогдох жазз дуучдын нэг бол дуучин Ц.Хулан. Олон сайхан жүжгийн дууг амилуулж үзэгчдийн хүртээл болгосон байдаг тэрбээр багадаа дэлхийн од болохыг мөрөөддөг байжээ.

Чамгүй сайн зурчихдаг тэрбээр мөн л зураач залууг амьдралын ханиараа сонгосон. Хоёр хүүхдийн ээж өөрийн биелүүлж чадаагүй хүсэл мөрөөдөл бүхнээ хүүхдүүдээрээ дамжуулан гүйцэлдүүлэхийг хүсдэг гэнэ.

Том охиноо жаахан байхаас нь эхлээд л урлагтай тун ойрхон өсгөсөн бөгөөд зурах, дуулах авьяастай аж. Ц.Хулан охиныхоо тухай "Би охиноо багаас нь маш их урлагтай ойрхон байлгах гээд хаа ч явсан дагуулаад л явдаг байсан. Тийм болохоор бүр урлагт хайртай, амьд хөгжим, дуунд хайртай, жазз урлагт хүртэл аймар дуртай. Би охиноо ирээдүйд урлагт маш том тэсрэлт хийх зорилготойгоор тэрний төлөө тууштай явж чадах хүн гэж боддог. Миний нас мэдээж явж байгаа. Тэгэхээр би мэдээж охиныхоо супер, номер нэг дэмжигч байна. Тэгээд хүүгээ ч гэсэн хүссэн мөрөөдлийнх нь төлөө аав, ээж хоёр нь ч гэсэн дэмжинэ, тэмцэнэ. Тэгэхээр хүчтэй байгаарай миний хүүхдүүд. Магадгүй дэлхийд гарах урлагийг бий болгож болох. Тиймээс аав, ээж хоёр нь тэр мөрөөдлийнх нь төлөө охиноо дэмжинэ ээ. Би дэлхийн од болохыг хүсдэг байсан. Өнөөдөр тэр хэмжээнд хүрч чадаагүй ч хүүхдүүдээрээ төлөөлүүлмээр байна" хэмээжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Ц.Хулан охиноо дэлхийн од болгоно   
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй