Шууд Chart

Ш.Өлзийбаяр “Дэлхийд ижилгүй Эрдэнэт” дуугаараа тэргүүн байр хүртэв

2018-05-16 11:40:56

“Эрдэнэт" ХХК-ын 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Дуунд мөнхөрсөн Эрдэнэт” улсын уралдаан Улаанбаатар, Эрдэнэт хотод болсон билээ.

Тус уралдааны гран при шагналыг Улсын Филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хөгжим, Л.Эрдэнэбатын шүлэг, улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаярын “Дэлхийд ижилгүй Эрдэнэт” дуу хүртэж, нэгдүгээр байрыг Ц.Пүрэвхүүгийн хөгжим, Х.Чилаажавын шүлэг, улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулгын “Уурхайчин хүн дээ би” дуу эзэлж, тусгай байрын шагналыг Улсын Филармонийн урын сангийн эрхлэгч Сугарцэрэнгийн бүтээл “Эрдэнэт гэдэг эрдэнэсийн хот”, Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Отгонбаярын “Нэгэн зүгт” дуу шалгарчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Өлзийбаяр “Дэлхийд ижилгүй Эрдэнэт” дуугаараа тэргүүн байр хүртэв  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй