
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу тавдугаар сарын 17-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Эмч, багш нар улстөрчдөд ашиглуулж хашраагүй юу”, “Хүч дутмаг цэвэрлэгээнд хөрөнгө оруулах цаг иржээ”, “Үхэлд зуучлах ухамсаргүй сонголт”, “Барилгыг паспортжуулсан ч баталгаагүй” зэрэг нийтлэл, мэдээлэл багтжээ.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт: Төрд зүтгэсний төлөө төмөр нүүр харуулах ёстой гэж үү”, “Л.Энхболд: Хилээр 400 мянган тонн нүүрс алддаг асуудлаа шийдэж чадахгүй байж, хүүхдийн мөнгөн дээр хэрүүл хийх шаардлаггүй”, “Сайн Монгол” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Г.Цагаанцоож бусдыг шүүж байхад дээд шүүх нь түүнийг шүүж байв”, “Ш.Бадам: УИХ олон түмний шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй”, “Баруун бүсийг хамарсан Оюуны наадам” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Д.Сарангэрэл: Цалин нэмүүлэх шаардлагыг дэмжиж байна”, “Б.Мягмар: Төсвийн тодотголыг одоо хэлэлцэх ёстой”, “Ч.Ганхуяг: Эдийн засгийн форумын үр дүнд тогтвортой хөгжих гарц нээгдэнэ” зэрэг ярилцлага, мэдээллийг уншаарай...
"Өглөөний сонин" өнөөдрийн дугаартаа “Богдын ордон бүтэн үлдлээ”, “Гайхуулж эхлүүлсэн улстөрчдөө гайтуулж байгаа Оюутолгойн гэрээ”, “А.Билгүүн: Өрсөлдөх чадвараа тодорхойлоход давуу талаа ашигла”, “Пхеньян Сөүлтэй хийх хэлэлцээрээ цуцалж, АНУ-ыг сүрдүүлэв” зэрэг мэдээлэл, нийтлэлийг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.